“ЗӨГИЙН ҮҮР” АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДСАН АНХНЫ 9 ЗАЛУУ БАТЛАМЖАА ГАРДАН АВЧ, ШИНЭ АЖИЛДАА ОРЛОО

2021.08.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал салбарууд дахь дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, чадавхжуулах зорилгоор Хэнтий аймагт “Зөгийн Үүр” арга хэмжээг энэ оны зургадугаар...

Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал салбарууд дахь дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, чадавхжуулах зорилгоор Хэнтий аймагт “Зөгийн Үүр” арга хэмжээг энэ оны зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хөтөлбөрийн хүрээнд орон нутагт дутагдалтай байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 67 ажлын байрыг иргэдэд нээлттэйгээр зарласан бөгөөд 37 иргэнээс ажилд орох хүсэлт ирүүлсэн. Эдгээр иргэдийн материалыг нягталж үзэсний дагуу мэргэжил нь тохирсон болон өөрийн хүсэлтийг нь харгалзан үзэж 9 иргэнийг ажлын байраар хангаж, өнөөдөр аймгийн Засаг дарга батламжийг нь гардууллаа.

Үүнд:

1. Т.Даваажаргал /Баян-Овоо сумын Газрын даамал/

2. З.Лхагвадорж /Цэнхэрмандал сумын Газрын даамал/

3. Б.Номинтуяа /Гурванбаян тосгоны Газрын даамал/

4. У.Угтахбаяр /Өмнөдэлгэр сумын Хөдөө аж ахуйн тасгийн бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн/

5. Г.Пүрэвбаатар /Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн/

6. Г.Борхүү /Харгуй ХХК-д Замчин/

7. Х.Пүрэвээ /Хэнтий ус ХХК-д Механикжуулалтын инженер/

8. Б.Мөнх-Оргил /АЗДТГ-ын ХОХБТХ-т Эдийн засгийн бодлого хариуцсан ажилтан/

9. Т.Жанбота /Мөрөн суманд Химийн багш/ нар ажилдаа ороод байна.

"Зөгийн үүр" арга хэмжээнд хамрагдан шинээр ажилд орж буй залуучуудад аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ж.Ганбаатар төрийн алба, төрийн албан хаагчийн ажил, ёс зүйн талаар мэдээлэл хүргэж амжилт хүслээ.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат "Цаашид сонгон шалгаруулалт зарлаад боловсон хүчин байхгүй сул орон тоонд оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлана. Ирэх онд төгсөж ирэх оюутнуудаас нарийн мэргэжил шаардсан орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж шалгарсан оюутнуудтай гэрээ байгуулах болно" гэв.

Нөгөөтэйгүүр “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, мэдлэгийг нь дээшлүүлэх, хөрвөх чадвартай болгох, эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулж, ур чадварыг нь нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.