БАЯНМӨНХ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ ИРЭХ 10 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

2021.08.03
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн удирдлагууд 2020, 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, ОНХС, төрийн үйлчилгээ, ковидын нөхцөл байдалтай холбогдуулан сумдад ажилласан. Ингэхдээ захиалагчийн хяналтыг гүйцэтгэж байгаа аймгийн...

Аймгийн удирдлагууд 2020, 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, ОНХС, төрийн үйлчилгээ, ковидын нөхцөл байдалтай холбогдуулан сумдад ажилласан. Ингэхдээ захиалагчийн хяналтыг гүйцэтгэж байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженер, мэргэжилтнүүдтэй хамт барилга угсралтын ажилд техникийн хяналтыг хийлгэсэн.

Баянмөнх суманд 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын инженерийн шугам сүлжээ - цэвэрлэх байгууламжаас гадна улсын төсвийн 630 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг “Бүст улаан” ХХК гүйцэтгэж байна. Ажлаа өнгөрсөн долдугаар сарын тавны өдөр эхлүүлсэн, сар шахам хугацаанд нэг, хоёрдугаар давхрын карказын цутгалтын ажлыг хийж, хэв хашмал арматурын ажил хийгдсэн байна. Үүнчлэн нэгдүгээр давхрын дүүргэлтийн ажлыг гүйцэтгэсэн байв. Тус компанийн даамал ажил графикийн дагуу явагдаж байгааг мэдээлээд ирэх 10 дугаар сард хүлээлгэн өгнө гэлээ.

Баянмөнх суманд 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилгын их засвар, Хуучин Соёлын төвийг засварлаж ахуйн үйлчилгээний төв болгох, 320 хүүхдийн сургуулийн их засвар, Инженерийн дулааны шугам сүлжээ, баригджээ. Энэ онд сумын хоёр багийн төв шинэ байртай болох аж.