БАЯНМӨНХ СУМАНД УЛСЫН ТӨСВИЙН 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2021.08.03
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өчигдөр буюу 08 дугаар сарын гуравны өдөр улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянмөнх сумын Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ төслийн хүрээнд Цэвэрлэх байгууламжийн ажлын шав тавих ёслол боллоо. Шав та...

Өчигдөр буюу 08 дугаар сарын гуравны өдөр улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянмөнх сумын Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ төслийн хүрээнд Цэвэрлэх байгууламжийн ажлын шав тавих ёслол боллоо.

Шав тавих ажилд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, сумын ИТХ-ын дарга Ж.Мөнхжаргал, Засаг дарга Б.Золжаргал нарын албаныхан, тендерийн сонгон шалгаруулалтын ажилд шалгарсан “Хангайн илч дулаан” ХХК-ийн захирал Б.Бямбадорж нар оролцлоо.

Тус компани цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр эхлүүлсэн бөгөөд 2022 онд хүлээлгэн өгөх юм байна.Аймаг, сумын удирдлагуудын зүгээс зураг төсөлтэй танилцан, гүйцэтгэгч компанитай зөвшилцсөнөөр сумын айл өрхүүд рүү бохирын шугам сүлжээ, инженерийн шугам сүлжээ татах асуудлыг шийдвэрлэлээ. Харин айл өрхүүд үүн дээр эгнээ гудамжаараа саналаа нэгтгэх шаардлагатай гэв.