МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

2021.08.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Баянмөнх суманд ажиллаж байна. Тэрбээр сум орон нутгийн ажил, 2021 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, Ковид-19 халдварын нөхцөл байдал, суманд тулгамдаж буй асуудлын талаар сонсо...

Аймгийн Засаг дарга Баянмөнх суманд ажиллаж байна. Тэрбээр сум орон нутгийн ажил, 2021 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, Ковид-19 халдварын нөхцөл байдал, суманд тулгамдаж буй асуудлын талаар сонсож, сумын удирдлагууд төрийн албан хаагчидтай уулзалт хийж байгаа билээ.

Тэгвэл энэ үеэр МУ-ын Засгийн газар, Соёлын яамны шагналаар шагнагдсан нэр бүхий сайчууддаа шагналыг нь гардуулан өглөө. Үүнд:МУСТА цол тэмдгээр сумын соёлын төвийн номын санч Ч.Дэлгэрсүрэн, Соёлын яамны “Жуух бичиг”-ээр хөгжмийн багш Ж.Баасансүх, нярав Ц.Бадамцэцэг нар шагнагдсаныг сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын хамт гардуулан өглөө.