ДАРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫГ ГҮЙЦЭТГЭГЧ “ТӨГС БУЯНТ ӨРГӨӨ” ХХК-Д АЖЛАА ШУУРХАЙ, ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭХИЙГ ХАТУУ САНУУЛЖ, ХЭД ХЭДЭН ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

2021.08.03
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Дархан сумын удирдлагууд сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанид холбогдох чиглэл хүргэлээ. Улсын төсвийн 472 сая төгрөгийн өртөгтэй хоёр давхар, ...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Дархан сумын удирдлагууд сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанид холбогдох чиглэл хүргэлээ. Улсын төсвийн 472 сая төгрөгийн өртөгтэй хоёр давхар, 6 ортой эмнэлгийн барилгыг “Төгс буянт өргөө” констракшн гүйцэтгэж байна.

Барилга угсралтын ажил 2020 оны зун эхэлж энэ оны долдугаар сард хүлээлгэж өгөх гэрээтэй эхэлсэн ч /Ковид-19/ Коронавируст халдвараас шалтгаалж ажил удааширсан, ЭМЯ-д хүсэлт илгээж гэрээгээ сунгаж байгаа. Есдүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэж өгнө гэж гүйцэтгэгч талаас мэдэгдлээ.

Сумын зүгээс гүйцэтгэгч компанийг ажлаа зогсоосон байгаад аймгийн Засаг даргын ажлын хэсгийн ажилтай холбогдуулан дөрөв хоногийн өмнө ирснийг мэдээллээ.

Барилгын дүүргэлтийн ажил эхэлсэн хэдий ч талбайн инженер, компанийн үндсэн өрлөгчид нь ирээгүй, талбайн даамал ажлыг удирдан явуулж байв.

Аймгийн Засаг дарга захиалагчийн хяналтын зүгээс хүргэсэн шаардлага, хяналтын ажилтай танилцаад тус компанид ажлаа хариуцлагатай гүйцэтгэхийг хатуу анхаарууллаа.

Үүнчлэн сумын Засаг даргыг сайтар хяналт тавьж мэдээллээр хангаж ажиллах, аймгийн ГХБХБГ, захиалагчийн хяналтын зүгээс хяналтаа сайжруулах үүрэг даалгаврыг өглөө.

Засаг даргын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа аймгийн ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн М.Хишигбаяр барилга угсралтын ажлыг хянаад нэгдүгээр давхрын зүүн хааныг буулгаж дахин өрөх, инженер техникийн ажилчдыг талбайд байлгах, ажлын график гаргаж батлуулах, ажлаа шуурхайлж хүн хүчээ нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Барилга угсралт, 2021 оны бүтээн байгуулалттай холбоотой сумдад ажиллаж буй дөрвөн ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлтээр тодорхой шийдвэрүүд гарна.