ДАРХАН СУМАНД 50 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2021.08.03
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Дархан суманд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол морин цагт боллоо. Тус ажлын гүйцэтгэгчээр “Ундрам маргад” ХХК шалгарч энэ жил улсын төсвийн 599 сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжиж, ажлынхаа 80 хувийг гүйцэтгэх ...

Дархан суманд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол морин цагт боллоо.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Ундрам маргад” ХХК шалгарч энэ жил улсын төсвийн 599 сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжиж, ажлынхаа 80 хувийг гүйцэтгэх бөгөөд 2022 оны 10 дугаар сард хүлээлгэн өгөх гэрээтэй ажлаа эхлүүлж байна.

Сумын 75 хүүхдийн цэцэрлэг 2011 онд ашиглалтад орж байсан. СӨБ-ын 120 гаруй хүүхэд тус суманд бий бөгөөд 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл баригдсанаар СӨБ-ын хамрагдалт 100 хувьд хүрнэ гэж үзэж байна.