БОР-ӨНДӨР - ДАЛАНЖАРГАЛАН ЧИГЛЭЛИЙН 50 КМ АВТО ЗАМЫГ ИРЭХ 11-Р САРД ХҮЛЭЭЖ АВНА

2021.08.03
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
БОР-ӨНДӨР ХОТ ДОТОРХ АВТО ЗАМЫН АСФАЛЬТАН ХУЧИЛТ МАРГААШААС ЭХЭЛНЭ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбат, ЗД-ын орлогч Г.Адьяабилэгт, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал нар өнөөдөр өглөө Бор-Өндөр-Дала...

БОР-ӨНДӨР ХОТ ДОТОРХ АВТО ЗАМЫН АСФАЛЬТАН ХУЧИЛТ МАРГААШААС ЭХЭЛНЭ

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбат, ЗД-ын орлогч Г.Адьяабилэгт, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал нар өнөөдөр өглөө Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлийн 50 км авто зам, Бор-Өндөр хот доторх замын ажлын явцтай танилцлаа. 2019 онд улсын төсвийн 49,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бор-Өндөр Даланжаргалан чиглэлийн хатуу хучилттай авто-замын ажил эхэлсэн. Замын гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК шалгарч суурь далангийн ажлыг гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар суурь асфальтыг 20 гаруй км тавьсан байна. Авто зам барих ажлын хүрээнд 3 гүүр, 86 ус зайлуулах хоолойг байгуулжээ. Авто замын ажил энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх гэрээтэй. Ажил графикт хугацаандаа дуусна гэдгийг гүйцэтгэгч компани мэдээллээ.

Харин Бор-Өндөр хот доторх 274 м шинэ зам, 2,1 км авто замын хүчитгэл, “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр хүртэлх 2,5 км авто замын нөхөөс засварын ажлыг “Батгурван-Эрдэнэ” ХХК гүйцэтгэж байна. Аймгийн Засаг даргын зүгээс өнгөрсөн өвөл тухайн компанид өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай зөвшилцсөнөөр шинээр тавигдаж буй авто замын хучилтыг маргааш буюу наймдугаар сарын дөрөвнөөс эхлүүлэхээр боллоо. Бор-Өндөр хот доторх авто замын ажил өнгөрсөн оны 7-р сард эхэлсэн. Зам барих ажил нэг жилийн хугацаанд үргэлжилж байна. Үүнд аймаг, сумын удирдлагуудын зүгээс замын ажлыг зургийн дагуу хурдан шуурхай гүйцэтгэж, ард иргэдийн эрх ашгийг хүндэтгэх ёстойг анхаарууллаа.