ГАЛШАР СУМЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОНГ УДАХГҮЙ ХҮЛЭЭЖ АВНА

2021.08.02
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГАЛШАР СУМАНД АЖИЛЛАЛАА Аймгийн Засаг дарга Галшар суманд ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард тус суманд ажиллахдаа сумын Нутгийн удирдлагын ордны барилгыг гүйцэтгэсэн “Монничикон трейд” ХХК...

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГАЛШАР СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг дарга Галшар суманд ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард тус суманд ажиллахдаа сумын Нутгийн удирдлагын ордны барилгыг гүйцэтгэсэн “Монничикон трейд” ХХК шаардлага хүргүүлж, гадна талын нүүрний пасадад анхаарах, дотор талд дутуу гүйцэтгэсэн заслын ажил, дээврийн засвар гэх мэтчилэн хэд хэдэн техникийн алдаатай гүйцэтгэсэн ажлыг засварлахыг үүрэг болгосон.

Тэгвэл өнөөдөр өгсөн үүрэг даалгаврынхаа дагуу засварын ажилтай танилцаж, сумын удирдлагууд, компанийн удирдлагуудтай зөвшилцлөө. Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс захиалагчийн хяналт тавьж буй аймгийн ГХБХБГ-ын тавьсан шаардлагыг биелүүлж, засварын ажил дуусаж байгааг мэдэгдэж, холбогдох ажлаа танилцууллаа.

Ингэснээр сумын ИТХ, ЗДТГ удахгүй шинэ байрандаа орох нөхцөл бүрдэж байна. Тэгэхдээ захиалагчийн хяналтын зүгээс хянаснаар улсын комисс хүлээж авна гэсэн үг.Үүний дараа аймгийн Засаг дарга Ц.Идэрбат сумын ИТХ-ын дарга У.Батбаатар, Засаг дарга Ө.Сарантуяа нар болон сумын ЕБС, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн дарга, эрхлэгч нартай уулзалт хийж, цаг үеийн ажил, Ковид-19, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Энэ онд Галшар суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төв, Цэцэрлэгийн барилгын дээврийн засвар, Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, “Сүмийн хад”-ны хамгаалалтын байр, ЭМТөвийн эмчийн байрны барилгын их засвар, Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт зэрэг томоохон ажлууд хийгдэх юм байна.Тус суманд энэ жилээс эхлэн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жишиг сум” төсөл хэрэгжиж эхэлж байна.

Сумын Засаг даргын зүгээс Нутгийн удирдлагын шинэ байрандаа орох гэж буйтай холбогдуулан тавилга, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхийг хүсэхэд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.