АЙМГИЙН УДИРДЛАГУУД СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2021.08.02
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн удирдлагууд дөрвөн ажлын хэсэгт хуваагдан наймдугаар сарын 03, 04-ний өдрүүдэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт, барилга угсралт, засварын ажлын явц, сум орон нутгийн ...

Аймгийн удирдлагууд дөрвөн ажлын хэсэгт хуваагдан наймдугаар сарын 03, 04-ний өдрүүдэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт, барилга угсралт, засварын ажлын явц, сум орон нутгийн ажил, Ковид-19 халдварын нөхцөл байдал, өвлийн бэлтгэлтэй танилцан ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат урд бүсийн сумдаар ажиллах бөгөөд өнөөдөр өглөө ажлаа Баянхутаг сумаас эхлүүллээ. Тэрбээр сумын удирдлагуудтай орон нутагт тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч байна.