АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АРМИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ГАЗРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДАДАЛ СУМАНД 100 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2021.08.01
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны Армийн инженерүүдийн газрын хөрөнгө оруулалтаар /2021.07.29/ Дадал сумын Хилийн цэргийн 0287 дугаар ангийн дэргэд 100 хүүхдийн ортой Цэцэрлэгийн барилга барих ажил эхэллээ. Барилгын ...

Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны Армийн инженерүүдийн газрын хөрөнгө оруулалтаар /2021.07.29/ Дадал сумын Хилийн цэргийн 0287 дугаар ангийн дэргэд 100 хүүхдийн ортой Цэцэрлэгийн барилга барих ажил эхэллээ.

Барилгын шав тавих ёслолд АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, сумын удирдлагууд оролцлоо. Дадал сум 2012 онд ашиглалтад орсон 100 хүүхдийн ортой цэцэрлэгт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 196 хүүхэд тус цэцэрлэгт хамрагддаг.

Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролд хүүхдүүд 100 хувь хамрагдах боломжтойг орон нутгийн удирдлагууд онцолж байна.Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав мөн үеэр Дэлхий нийтээр коронавирустэй тэмцэж, төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа үед Монгол улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын сурч боловсрох таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа АНУ-ын Элчин сайдын яам, Армийн инженерүүдийн газрын хамт олонд нутгийн иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Уг барилгыг "Монкон Констракшн" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 онд ашиглалтад оруулах аж.