ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА

2021.08.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой, Тарваган тахлын байгалийн голомтын аюулын зэрэглэлээр манай аймгийн Өмнөдэлгэр, Мөрөн сум А зэрэглэлд, Хэрлэн, Жаргалтхаан сумд Б зэрэглэлд хамаардаг. Тарваган тахлын ...

Монгол улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой, Тарваган тахлын байгалийн голомтын аюулын зэрэглэлээр манай аймгийн Өмнөдэлгэр, Мөрөн сум А зэрэглэлд, Хэрлэн, Жаргалтхаан сумд Б зэрэглэлд хамаардаг. Тарваган тахлын тохиолдол, өвчлөлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын “Тарваган тахал өвчний урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 05 дугаар албан даалгавар батлагдан гарч хэрэгжиж эхэллээ.

Мөн тарваган тахлаас сэргийлэх дархлаажуулалтыг 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар тархвар судлалын заалтаар дайчлагдан ажиллах ажилтан, голомтот нутгийн малчдын 71 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.