2022 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТУСГАХ АЖЛЫН ТӨСЛИЙГ ЯАМДАД ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ХҮРГЭЖ БАЙНА

2021.07.29
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байна. Тэд 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын зураг төсвийг хуулийн хугацаанд нь МУ-ын Зас...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байна. Тэд 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын зураг төсвийг хуулийн хугацаанд нь МУ-ын Засгийн газар, яамдад хүргэж, албаны хүмүүстэй уулзалт хийж байна. Улсын төсөвт тусгаж буй ажлаа урьдчилсан хэлэлцүүлгээр хамгаалах нь чухал ач холбогдолтой юм.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгүүд ирэх даваа гарагаас сумдад ажиллана. Ингэхдээ Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын төлөөллүүдийг ажлын хэсэгтээ оруулан нэлээдгүй өргөн бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна. Тэд 2021 оны улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгах, хугацаа хоцорсон ажлын гүйцэтгэгч компаниудад хариуцлага тооцох, сум орон нутгийн ажилтай танилцах гэх мэтчилэн хэд хэдэн чиглэлээр ажиллана.