БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021.07.21
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар сум, тосгоны Засаг дарга нартай цахим хурал хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг, чиглэл өглөө....

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар сум, тосгоны Засаг дарга нартай цахим хурал хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, сум тосгоны удирдлагуудад 2021 онд шинээр баригдах барилгын зураг төсөв, засварын ажлын зураг төсвийг энэ 7 хоногт аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-т багтааж даруй ирүүлэх үүрэг өглөө.

Мөн сумдад эрх шилжүүлсэн 21 ажлыг шуурхай дуусгах, 2021 онд шинээр эхэлсэн ажлыг ГХБХБГ, ХОХБТХ-ийн хамтран эхнээс нь чанартай зохион байгуулах шаардлагатай байгааг анхааруулсан бөгөөд дутуу гүйцэтгэлтэй барилгын компаниудтай хариуцлагх тооцно гэдгээ аймгийн Засаг дарга илэрхийллээ.

Түүнчлэн төсвийн тодотголоор ковидын бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор хүн амынх нь тоотой харьцуулан тодорхой хэмжээний санхүүжилтийг бүх сум, тосгоны нөөц санд олгохоор шийдвэрлэлээ.