ӨМНӨДЭЛГЭР СУМАНД 20 ОРТОЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШАВ ТАВИЛАА

2021.07.06
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга болон Өмнөдэлгэр сумын удирдлагууд тус сумын шинээр баригдах эрүүл мэндийн төвийн шинээр баригдах шавыг тавилаа. 20 ор бүхий улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус өрхийн ЭМТ-ын гүйцэтгэгчээр ...

Аймгийн Засаг дарга болон Өмнөдэлгэр сумын удирдлагууд тус сумын шинээр баригдах эрүүл мэндийн төвийн шинээр баригдах шавыг тавилаа. 20 ор бүхий улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус өрхийн ЭМТ-ын гүйцэтгэгчээр “Принцесс озера” ХХК шалгарч, 2022 оны есдүгээр сард багтаан хүлээлгэж өгөхөөр ажлаа эхлүүлж байна.

Шинэ эмнэлгийг 1977 онд Сум дундын эмнэлгийн зориулалтаар ашиглалтад орсон эмнэлгийг буулгаж суурин дээр нь барих аж. Аймгийн Засаг дарга нээлтийн үеэр гүйцэтгэгч компанид хандан барилгаа хугацаанд чанартай барихыг хүсээд, шинэ эмнэлэг баригдмагц эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.