ХЭРЛЭН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2021.07.05
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар Хэрлэн суманд баригдаж буй Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн барилгын...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар Хэрлэн суманд баригдаж буй Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн барилгын ажилтай очиж танилцлаа.

Өмнө нь тус ажлын гүйцэтгэгчээр “Содон номин” ХХК ажиллаж байгаа бөгөөд нийтдээ гурван давхар 5 корпусаас бүтсэн улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 9000 м2 талбайтай, 2 спорт заал, 1 урлаг заалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд БСШУЯ, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар баригдаж байгаа юм.

Тэгвэл тус барилгад гүйцэтгэгч компани 50 гаруй ажилтантайгаар ажлаа нэг сар гаруйн хугацаанд явуулж байгаа бөгөөд ажлаа графикт хугацааныхаа дагуу гүйцэтгэж байна. Таван корпус барилгын суурийн ажил хийгдсэн энэ ондоо багтааж барилгаа битүүлнэ, ирэх онд ашиглалтад орно гэв.

Үүнчлэн анх тендерт шалгарсан “Монкон” констракшнтай ажлын маргаан гарсан эсэх талаар тодруулахад гүйцэтгэгч компани маргаангүй гэлээ.