Ц.ИДЭРБАТ: “МАКС МАЙНД” КОМПАНИЙГ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ТОГЛУУЛАХГҮЙ

2021.06.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2020 оны 08 дугаар сард “Хан Хэнтий“ чуулгын барилгын ажлыг цаг хугацаанд нь чанартай дуусгах чиглэлийг гүйцэтгэгч “Макс Майнд” компанид өгөхөд ажил дорвитой урагшлахгүй зогсож, улмаар 2021 оны 03 д...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2020 оны 08 дугаар сард “Хан Хэнтий“ чуулгын барилгын ажлыг цаг хугацаанд нь чанартай дуусгах чиглэлийг гүйцэтгэгч “Макс Майнд” компанид өгөхөд ажил дорвитой урагшлахгүй зогсож, улмаар 2021 оны 03 дугаар сарын 01-03- ны өдөр хүртэл туслан гүйцэтгэгчийнхээ мөнгийг шийдвэрлэж ажлаа үргэлжлүүлэх хугацаа өгсөн ч биелүүлээгүй.

Тиймээс тэрбээр ажил гүйцэтгүүлэх гэрээг хүчингүй болгосон. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэж “Макс майнд” ХХК шүүхэд хандсан бөгөөд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хоёр удаа товлогдсон ч тухайн компанийн хүсэлтээр хойшлогдоод байна. Аймгийн удирдлагын хувьд 6-7 жил барьж чадаагүй “Макс майнд” компанийг төсвийн хөрөнгөөр тоглуулахгүй гэсэн шийдвэртэй байгаа юм. Энэхүү барилга нь 2011 онд эхэлсэн бөгөөд эдүгээ 4 Засаг даргын нүүр үзэж байна.