НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР СУМДЫН УДИРДЛАГУУД, ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОЛБООДЫН САНАЛЫГ СОНСЛОО

2021.06.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн удирдлагууд сумдын Засаг дарга нар, сумдын үндэсний спортын холбоодын удирдлагуудтай цахим уулзалт хийж, тэднээс наадам зохион байгуулахтай холбоотой санал авлаа. Ингэхэд ихэнх сум наадмаа зохион байгуулах, тэгэхдээ 07 д...

Аймгийн удирдлагууд сумдын Засаг дарга нар, сумдын үндэсний спортын холбоодын удирдлагуудтай цахим уулзалт хийж, тэднээс наадам зохион байгуулахтай холбоотой санал авлаа. Ингэхэд ихэнх сум наадмаа зохион байгуулах, тэгэхдээ 07 дугаар сарын 10, 11-ний өдөр зэрэг зохион байгуулах саналтайгаа уламжлав. Өөрөөр хэлбэл хавьтлуудаа тусгаарлаж, хяналтдаа авсан сумд нэгэн зэрэг зохион байгуулснаар халдварын эрсдэл багатай гэж үзэж байна. Харин аймгийн Засаг дарга Ц.Идэрбат энэ талаар УОК-оос санал сонсох, мэргэжлийн байгууллагын саналыг хүлээн авч шийдвэртээ тусгах талаар сумдад мэдэгдлээ. Тэгэхээр эцсийн шийдвэр гарч, наадмаа зохион байгуулна гэсэн үг биш юм. Шийдвэр эцэслэгдээгүй байна.

Үүнчлэн тус хурлын дараа ЗДТГ-ын харьяа хэлтсүүдээс бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээ, цаг үеийн тулгамдсан асуудлаар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газраас "Ковид-19" цар тахлын талаар мэдээлэл хийж, холбогдох чиглэл хүргэлээ.