АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

2021.06.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр үдэд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав болон аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн сумдын Засаг дарга, штабын дарга нартай “Ковид-19” халдварт цар тахалтай холбогдуулан цахим хурал хийлээ. Цахим...

Өнөөдөр үдэд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав болон аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн сумдын Засаг дарга, штабын дарга нартай “Ковид-19” халдварт цар тахалтай холбогдуулан цахим хурал хийлээ. Цахим хурлаар сумдын Ковидын нөхцөл байдлын мэдээлэл, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сонслоо.

Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга өвчлөл ихээр бүртгэгдэж байгаа Хэрлэн, Батноров, Норовлин суманд онцгой анхаарч, хариу арга хэмжээний хувилбар /тактик/ -аа өөрчлөх,Жирэмсэн эх, ахмад настан, хууч өвчтэй хүн “Ковид-19” цар тахлаар өвчилсөн бол яаралтай аймаг руу ирүүлэх,Шуурхай штабын дарга бөгөөд ОБГ-ын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатыг сумдын Шуурхай штабын даргатай цахим хурал хийж зөвлөн туслах, аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнуудыг сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай хуралдаж, эм, эмнэлгийн хэрэгслийн талаар судалгаа гаргахыг үүрэг болголоо.

Тэрбээр Сумдын Засаг дарга, Шуурхай штабын дарга нарыг дор бүрнээ хичээж, цар тахлын ​өвчлөлийн тархалтыг хумьж, хурдтай, сэтгэлтэй ажиллаарай гэв.