ШИНЭ ӨНДӨРХААН ХОРООЛОЛД БАРИГДАХ 150 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИЛАА

2021.06.18
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Ц.ИДЭРБАТ: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УРСГАЛ ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ, АЙМГИЙН ДАВСАН ОРЛОГОО ТӨВЛӨРҮҮЛЭН АРД ИРГЭДЭЭ ХЯМД ҮНЭТЭЙ, ЧАНАРТАЙ ОРОН СУУЦААР ХАНГАХ БОДЛОГЫГ БАРИМТАЛСАН Цар тахлын улмаас хил хаагдсан барилгын материалын үн...

Ц.ИДЭРБАТ: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УРСГАЛ ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ, АЙМГИЙН ДАВСАН ОРЛОГОО ТӨВЛӨРҮҮЛЭН АРД ИРГЭДЭЭ ХЯМД ҮНЭТЭЙ, ЧАНАРТАЙ ОРОН СУУЦААР ХАНГАХ БОДЛОГЫГ БАРИМТАЛСАН

Цар тахлын улмаас хил хаагдсан барилгын материалын үнэ нэмэгдсэн энэ цагт хямд үнэтэй орон сууцанд орно гэдэг төдийлөн боломжгүй. Тэгвэл Хэнтий аймаг орон сууцны үнийг бодлогоор барих, нутгийн иргэдээ хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах зорилгыг дэвшүүлж, өнөөдөр буюу зуны дунд сарын шинийн наймны өдөр Шинэ Өндөрхаан хороололд баригдах 150 айлын орон сууцны шав тавих ёслолыг хийлээ.

Шинээр баригдах орон сууцны шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ын дарга Д.Баттулга, “Алсын солонго” ХХК-ий захирал Г.Болдбаатар нарын албаныхан, барилгачид оролцлоо.

“Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-аас “Шинэ Өндөрхаан” хороололд баригдах 150 айлын орон сууцны эхний 30 айлын орон сууцны 2 барилга /60 айл/ угсралтын ажлын нээлттэй сонгон шалгаруулалтад орон нутгийн “Алсын Солонго” ХХК шалгарч барилгын ажлыг гүйцэтгэнэ. Тэд 30 айлын орон сууцыг энэ ондоо багтааж дуусгах, дараагийн 30 айлын орон сууцыг 2022 онд 2-р улиралд дуусгах гэрээтэй ажлаа эхлүүлж байна. Тус хороололд “Алсын Солонго” ХХК энэ онд багтаан өөрийн хөрөнгөөр мөн 30 айлын орон сууц барих юм байна.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат: “-Орон нутгийн нийт төсвийн байгууллагуудын урсгал зардал, халаалтын зардлын хэмнэлт, жилийн эцсийн давсан орлогоо төвлөрүүлж орон нутгийн оролцоотой орон сууцаа барьж эхэллээ. Нээлттэй сонгон шалгаруулалт зарласан, ард иргэдээ хямд үнэтэй чанартай, ипотекийн зээлд хамрагдах боломжтой орон сууцаар хангах бодлогыг баримталсан, ард иргэдэд хамгийн боломжит үнээр борлуулна” гэв.

Төрөөс иргэдийг хямд үнэтэй чанартай орон сууцаар хангах зорилгоор “Хэнтий орон сууц” арга хэмжээг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаас гадна аймгийн ИТХ-ын хуралдаанаар “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ыг байгуулсан юм.