ХЭНТИЙ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР АЖЛААРАА УЛСЫН ХЭМЖЭЭНД II БАЙРТ, “ЮМТ ГЭГЭЭ” ХХК УЛСЫН АВАРГА МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЧЭЭ

2021.06.16
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Мал эмнэлгийн газар ажлаараа улсын хэмжээнд хоёрдугаар байр эзэлж, Мал эмнэлгийн ерөнхий газраас өргөмжлөл ирүүлснийг аймгийн Засаг дарга Мал эмнэлгийн газрын дарга Н.Анхбаярт гардуулан өглөө. Мал эмнэлгийн ерөнхий га...

Аймгийн Мал эмнэлгийн газар ажлаараа улсын хэмжээнд хоёрдугаар байр эзэлж, Мал эмнэлгийн ерөнхий газраас өргөмжлөл ирүүлснийг аймгийн Засаг дарга Мал эмнэлгийн газрын дарга Н.Анхбаярт гардуулан өглөө.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл ирүүлсэн өргөмжлөлдөө "-Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, мал амьтны нэгдсэн системийн хэрэгжилт, шуурхай бэлэн байдлыг хангаж, ажилласныг үнэлэн Хоёрдугаар байрт өргөмжилсөн" талаар дурджээ.

Мөн манай аймгийн Өмнөдэлгэр сумын “Юмт гэгээ” ХХК /мал эмнэлэг/ нь Мал эмнэлгийн Ерөнхий газрын “2020 оны аварга Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж”-ээр шалгарсан бөгөөд цом, өргөмжлөлийг гардуулан өглөө.