АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021.06.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн хуралдаж, хэд хэдэн асуудлаар хэлэлцлээ. Тухайлбал, хуралдааны эхэнд Зүрхний яаралтай хагалгаанд орох 10 хүүхдийн зүрхний хагалгааны зөрүү өртгийг Засаг даргын нөөц санга...

Аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн хуралдаж, хэд хэдэн асуудлаар хэлэлцлээ.

Тухайлбал, хуралдааны эхэнд Зүрхний яаралтай хагалгаанд орох 10 хүүхдийн зүрхний хагалгааны зөрүү өртгийг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэн олгохоор болсон.

Үүнчлэн зөвлөлийн хурлаар аймгийн ЗД-ын үйл ажиллагааны "Хэтийн Хэнтий" хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан, “Хэнтий орон сууц”, “Зөгийн үүр”, “Гэрээт малчин”, “Эх-хүүхдийн эрүүл мэнд” зэрэг 4 арга хэмжээний нээлтийг зохион байгуулахтай холбогдсон асуудал, Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нийтэд танилцуулах, 2021 оны бүтээн байгуулалтын ажлын явц, ковидын нөхцөл байдал, Ардын хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны 98 жилийн баяр наадмын бэлтгэл ажил зэрэг хэд хэдэн асуудлаар хэлэлцлээ.

Яг одоо аймгийн Шуурхай штаб хуралдаж Ковид-19 цар тахалтай холбоотой асуудлаар хэлэлцэж байна. Хурлын дараа албаныхан мэдээлэл хийнэ.