ЗҮРХНИЙ ХАГАЛГААНД ОРОХ ШААРДЛАГАТАЙ 10 ХҮҮХДИЙН ЗАРДЛЫГ ОЛГОХООР БОЛЛОО

2021.06.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөл хуралдаж, энэ онд Зүрхний хагалгаанд яаралтай орох 10 хүүхдийн зүрхний хагалгааны зөрүү өртгийг Засаг даргын санаачилгаар нөөц сангаас шийдвэрлэн олгохоор боллоо. Б.Болдсайхан эмч Зүрхн...

Аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөл хуралдаж, энэ онд Зүрхний хагалгаанд яаралтай орох 10 хүүхдийн зүрхний хагалгааны зөрүү өртгийг Засаг даргын санаачилгаар нөөц сангаас шийдвэрлэн олгохоор боллоо.

Б.Болдсайхан эмч Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш хэрэгжүүлж байгаа билээ. Тэрбээр 5 дугаар сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл багийн хамт олонтойгоо зүүн гурван аймагт ажиллаж, Хэнтий аймгаас 100 шахам хүн хагалгаанд орох шаардлагатай гэж үзээд байгаа юм.