“ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ” ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2021.06.07
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Дэлхийн банкны санхүүжилттэй ХХААХҮЯамны хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төсөл нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой, өрсөлдөх чадвар бүхий мал аж ахуйн са...

Дэлхийн банкны санхүүжилттэй ХХААХҮЯамны хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төсөл нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой, өрсөлдөх чадвар бүхий мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд “Мал аж ахуйн инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” болон “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-үүдийг дэмжих санхүүжилт олгох “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийг зарлаж байна.

Төслийн зорилго нь мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим болон төсөл хэрэгжих газрууд дахь нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн  онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд оршино.


Төслийн зорилтот аймгууд: Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хот. Эдгээр төслийн саналыг хэрхэн боловсруулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.lcp.mn хаягаар хандаж авч болно. Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 06 дугаар сарын 27-ны 23 цаг 59 мин