СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2021.06.04
Бүтээн байгуулалт
Хэнтий аймгийн Хэрлэн сумын хатуу хучилттай авто замуудын засвар, шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Тус ажлыг гүйцэтгэх хүсэлтэй зураг төсөл зохиогч дараах материалыг бүрдүүлэн 2021...

Хэнтий аймгийн Хэрлэн сумын хатуу хучилттай авто замуудын засвар, шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

Тус ажлыг гүйцэтгэх хүсэлтэй зураг төсөл зохиогч дараах материалыг бүрдүүлэн 2021.06.11-ний өдрийн дотор Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Лхагвачулууны chuka6884@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

1. 2021 онд Орон нутгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажил:- Цэцэн ханы гудамж, Хан Хэнтий Чуулгын зүүн талын уулзвараас 3-р багийн төв хүртлэ авто зам, явган замын өргөтгөл, шинэчлэлийн ажил /Хэрлэн сум/- Чингис хотын замын нөхөөс, замын тэмдэглэгээ /Хэрлэн сум/- 2-р багийн зам засвар-Бетон зам цутгах /Хэрлэн сум/- Тэмүүжингийн гудамж, эрчмийн уулзвараас 4-р багийн ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх явган зам /Хэрлэн сум/

2. 2022-2023 онуудад Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажил:- Мянганы зам, 1-р багийн гэр хорооллын дундуур явсан авто замын засвар, шинэчлэлийн ажил /Хэрлэн сум/- 3-р багийн Залуучуудын гудамжны хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлийн /Хан Хэнтий чуулгын урдаас Хан оргил дэлгүүрийн уулзвар хүртэл/- Хэрлэн сум

Бүрдүүлэх материал:

1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан)

2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан)

3. Байгууллагын танилцуулга

4. Инженер техникийн ажилтны тодорхойлолт (нотариатаар батлуулсан дипломын хуулбар, зэргийн гэрчилгээний хуулбар)

5. Аудитаар хянагдсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан

6. Сүүлийн 1 жилийн татварын тайлан

7. Сүүлийн 1 жилийн нийгмийн даатгалын тайлан

8. Гүйцэтгэсэн ажлын тайлан ( зураг төсөл хүлээлцсэн актын хамт)

9. Зургийн даалгаварын дагуу гүйцэтгэх технологийн шийдэл, ажлын дарааллыг багтаасан танилцуулга

10. Үнийн санал

Жич: Төлбөрийн нөхцөл: “Орон нутгийн замын сан”-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын зураг төслийн санхүүжилтийг 2021 онд тус ажлуудыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн санхүүжилтээс, “Улсын төсвийн”-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын зураг төслийн санхүүжилтийг 2022-2023 онуудад ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн санхүүжилтээс тус тус олгоно.

Хавсралт: Зургийн даалгавар- 3 хуудас

Холбоо барих утас: 93060225