БАТНОРОВ СУМАНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАЛБАЙД ТЭСРЭХ БОДИС АШИГЛАН ОЛБОРЛОЛТ ХИЙСЭН НӨХӨРЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

2021.06.04
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Батноров сумын Баян бүрд багийн нутаг Улаан-Өндөр нэртэй газарт “Хишигт ногоон тал” гэх нөхөрлөл үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглан жонш олборлож бай...

Хэнтий аймгийн Батноров сумын Баян бүрд багийн нутаг Улаан-Өндөр нэртэй газарт “Хишигт ногоон тал” гэх нөхөрлөл үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглан жонш олборлож байсныг аймгийн Тагнуулын хэлтсээс илрүүлэн таслан зогсоожээ.

Дээрх үйлдэл нь уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч ААН-ийн дагаж мөрдвөл зохих хэд хэдэн хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.Хууль бус үйл ажиллагаа явуулсан ААН, иргэдийн үйлдлийг Хэнтий аймгийн Цагдаагийн газар харьяаллын дагуу шалгах ажил үргэлжилж байна.

Иймд иргэд, ААН-үүдэд хууль бус үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийхийг сануулж, нутгийн иргэдийн зүгээс байгаль орчноо хамгаалан байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэхийг хүсье.