БАТЛАГДСЫН ТОХИОЛДЛУУДТАЙ ХАВЬТАЛ БОЛСОН ХОЁР ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЛАА

2021.05.30
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
ХАВЬТЛУУДЫГ БҮРЭН ТОГТООЖ, ГЭРИЙН АЖИГЛАЛТАД АВЧЭЭ Хэнтий аймагт батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон 190 хүнээс Шуурхай хариу арга хэмжээний гурван баг өчигдөр сорьц цуглуулж, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологий...

ХАВЬТЛУУДЫГ БҮРЭН ТОГТООЖ, ГЭРИЙН АЖИГЛАЛТАД АВЧЭЭ

Хэнтий аймагт батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон 190 хүнээс Шуурхай хариу арга хэмжээний гурван баг өчигдөр сорьц цуглуулж, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид PCR буюу ПГУ-ын шинжилгээний шинжилхэд 188 шинжилгээний хариу сөрөг, 2 хариу эерэг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тухайлбал өчигдөр өдөр хийгдсэн эхний 155 хүний шинжилгээ бүгд сөрөг гарсан бол сүүлийн 35 сорьцыг шинжилхэд өнөөдөр өглөө /2021.05.30/ 2 тохиолдол батлагдлаа.

Шинээр батлагдсан тохиолдлууд хавьтлын хүрээ бага байсныг эх сурвалж мэдээлж байна. Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат халдварыг даруй илрүүлэн, хумих үүргийг Штабын бүрэлдэхнүүд үүрэг болгосон. Аймгийн Шуурхай штабын Тандалтын баг, Ажиллагаа зохицуулалтын баг, Эрсдэлийн үнэлгээний баг, Хариу арга хэмжээний баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Хавьтлуудыг бүрэн тогтоож, гэрийн ажиглалтад авсан учраас цаашид эрсдэл багатайг албаныхан хэллээ.

Ард иргэдийг олон нийтийн цахим сүлжээгээр тархаж буй Ковид-19 өвчлөлийн талаарх худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж албаны эх сурвалжаас мэдээлэл авахыг Шуурхай штабаас зөвлөж байна.

Вакциндаа идэвхтэй хамрагдаж, Ковидын эсрэг дархлаатай болъё.