БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХУРАЛДЛАА

2021.05.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Ц.ИДЭРБАТ: ТӨРИЙН НААДМЫГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЗОХИОН БАЙГУУЛНА Ардын хувьсгалын 100 жил, Хэнтий аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах аймгийн салбар хороодын бүрэлдэхүүн хуралдлаа. Хуралд аймг...

Ц.ИДЭРБАТ: ТӨРИЙН НААДМЫГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЗОХИОН БАЙГУУЛНА

Ардын хувьсгалын 100 жил, Хэнтий аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах аймгийн салбар хороодын бүрэлдэхүүн хуралдлаа.

Хуралд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Баяр наадмын комиссын дарга бөгөөд Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, 12 салбар хорооны дарга, нарийн бичгийн дарга нар оролцож, наадмын төсөв, салбар хороодын зохион байгуулах ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат наадмынхаа товыг 7-р сарын 10, 11-нд зохион байгуулахаар МУ-ын Засгийн газарт саналаа хүргүүлсэн. 100 жилийн тэгш ой учраас наадмаа өргөн дэлгэр зохион байгуулахад анхаарна.

Төрийн наадмыг аймагтаа төрийн албан хаагчид зохион байгуулж, элдэв найраа гаргахгүй шударга зохион байгуулахыг сануулаад, салбар хороодод ТББ, Үндэсний спортын холбооны гишүүдийг оролцуулаагүйг онцлов.

Энэ жил сумдын наадам эрт товлогдсонтой холбогдуулан сумандаа шөвгөрсөн бөхчүүд, айрагдсан морьд, мэргэн харваачдыг улс болон аймгийнхаа наадамд оролцох боломж бүрдэнэ.

Төрийн наадамд наадамчин олныг цэнгүүлэхэд анхаарч жил бүр хуваарилагддаг 50 сая төгрөгийн төсвөө нэмэгдүүлнэ гэж наадмын зохион байгуулах хорооноос мэдээллээ.Салбар хороо бүр төлөвлөгөөгөө Наадам зохион байгуулах хороо, Санхүү төсөв, аж ахуйн салбар хороогоор хэлэлцүүлэх аж.