АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ 150 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРГЭНЭ

2021.05.28
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон холбогдох албаны төлөөллүүд Биндэр суманд байгуулдах "Их Хуралдай" цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, сумын удирдлагууд, гү...

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон холбогдох албаны төлөөллүүд Биндэр суманд байгуулдах "Их Хуралдай" цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, сумын удирдлагууд, гүйцэтгэгч компаниудын төлөөллүүдтэй уулзаж, шаардлагатай төсөв санхүү, тулгамдсан асуудал, ажлын гүйцэтгэлийг түргэвчлэх зөвшилцөж албан уулзалт /2021.05.21/ хийсэн.

Тэгвэл, Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Улсын төсвийн нийт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар: Батноров суманд Андлалын өргөө,, Биндэр суманд “Их хуралдай”, Норовлин суманд “Шихихутаг-Их Засаг”, Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн, 2023 онд ашиглалтад орно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамаас дээрх цогцолборуудыг байгуулснаар нийгэм, эдийн засгийн дараах үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд:

100 гаруй шууд ажлын байр бий болно.

Жуулчдад зориулсан аялал жуулчлалын шинэ нэр төрлийн 30 гаруй бүтээгдэхүүн бий болж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг дэмжинэ.

2024 он гэхэд аймагт жилд аялах жуулчдын тоог 200 мянгад, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг 150 тэрбум төгрөгт хүргэнэ.

Иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн, өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг 50-иас дээш хувиар нэмэгдүүлнэ.

Жил бүр орон нутгийн 100 гаруй иргэдийг чадавхжуулах сургалтад тогтмол хамруулж, аялал жуулчлалын нөлөөтэй ажлын байраар хангагдах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна.