ХЭНТИЙ АЙМАГ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛНЭ

2021.05.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр болсон аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар 2021 онд "Гавьяат" цол авсан алдартнуудаа Хэнтий аймаг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Тухайлбал МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар М...

Өнөөдөр болсон аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар 2021 онд "Гавьяат" цол авсан алдартнуудаа Хэнтий аймаг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон.

Тухайлбал МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Хүний гавьяат эмч цол тэмдгээр шагнагдсан Бор-Өндөр сумын харьяат Содномбалжирын Занаа, Биндэр сумын харьяат Дашжамцын Алтантуяа, Хэрлэн сумын харьяат Жагдагийн Оюунцэцэг, МУ-ын Гавьяат багш цол тэмдгээр шагнагдсан аймгийн ӨЗБДС-ийн Захирал, Политехник коллежийн ахмад багш Г. Баатарсүх нарын алдартнуудаа урин авчирч хүндэтгэл үзүүлэх аж.