БАЯН-АДРАГА СУМЫН ЭРЭН ХАЙХ АВРАХ САЛБАРТ ГАЛ УНТРААХ АВТО МАШИН ГАРДУУЛЛАА

2021.05.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбарыг шинээр байгуулан, алба хаагчдыг томилон үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус салбарт аймгийн Засаг дарга...

Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбарыг шинээр байгуулан, алба хаагчдыг томилон үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

Тэгвэл өнөөдөр тус салбарт аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийн Онцгой байдлын газартай хамтран Гал унтраах бүрэн тоноглогдсон автомашиныг хүлээлгэн өглөө. Тус авто машиныг ЗД-ын нөөц сангийн 20 гаруй сая төгрөгөөр худалдан авсан байна. Үүнчлэн Хэнтий аймгийн хойд талын сумдад гамшгаас хамгаалах зориулалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэг УАЗ-Пургон автомашин шийдвэрлэж буйг мэдээллээ.

Мөн үеэр тэрбээр ОБГ-ын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатын хамт тус салбарт /ОБЕГ-ын даргын тушаалаар/ томилогдож буй аврагчдад цол гардууллаа.