“ДЭЛҮҮН БОЛДОГ” НИСЭХ БУУДАЛ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

2021.05.20
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
МУ-ын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ түүний танхимын зарим сайд нар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарын албаны хүмүүс Дадал суманд баригдаж буй “Дэлүүн болдог” нисэх буудлын ажилтай танилцлаа. 2...

МУ-ын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ түүний танхимын зарим сайд нар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарын албаны хүмүүс Дадал суманд баригдаж буй “Дэлүүн болдог” нисэх буудлын ажилтай танилцлаа. 253 м.куб эзэлхүүнтэй нэг давхар 330 м.кв талбайтай шинэ нисэх буудлын барилгын ажлыг “Бигмонголиа билдинг” ХХК улсын төсвийн 4,8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн 4-р сарын 9-ны өдрөөс ажлаа эхэлсэн.

Тэгвэл суурийн газар шорооны ажил дуусаж, баганан суурийн арматурчлал, хэв хашмал угсралт, цутгалтын ажлууд хийгдэж байгаа, ажлын гүйцэтгэл 25 хувьтай байна. Ирэх наймдугаар сард ашиглалтад орно гэж гүйцэтгэгч компаний Ерөнхий инженер Г.Адьяасүрэн мэдээллээ.

Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төрийн бодлого шийдвэрт үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газраас Дадал сумын нисэх буудлыг шинэчлэн барих төлөвлөлтийг 2016 оноос хийж эхэлсэн юм.