МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021.05.20
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүр...

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийж байна.

Уулзалтад Хэнтий аймгаас ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр зэрэг 10 орчим төлөөлөл оролцож байна.

Чингис хотод болж буй уулзалтаар “ХЭНТИЙ АЙМАГ - ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС” нэрийн дор аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн төлөвлөлт, үүнтэй холбоотой бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж байна.