ЦАР ТАХЛЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ИРГЭН БҮР БЭЛЭН МӨНГӨНИЙ ТӨЛБӨР ТООЦООНООС ТАТГАЛЗАЖ, ЦАХИМ БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛЖ СУРАХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦЛОВ

2021.05.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга арилжааны банкнуудын салбарын захирлуудтай хийсэн уулзалтаар ард иргэдийн интернет банкны хэрэглээ, цахим үйлчилгээ, картын хүртээмжийн талаар хэлэлцсэн. /Өмнөх мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү http...

Аймгийн Засаг дарга арилжааны банкнуудын салбарын захирлуудтай хийсэн уулзалтаар ард иргэдийн интернет банкны хэрэглээ, цахим үйлчилгээ, картын хүртээмжийн талаар хэлэлцсэн. /Өмнөх мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү http://khentii.mn/2021-05-11//

Засгийн газраас /Ковид-19/ цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор 300 мянган төгрөгийг арилжааны банкнуудаар дамжуулан олгосон. Гэвч 300 мянган төгрөгтэй холбоотойгоор олон асуудал урган гарсан нь манай иргэд харилцах данснаас гадна интернет банк, цахим үйлчилгээг ашиглах нь өмнөх жилүүдийг бодвол ихэссэн ч бүрэн ашиглах мэдлэг хомс байгаатай холбоотой гэж Хаан банкны салбарын захирал Б.Алимаа хэллээ.

Цахим банк бол банкны харилцах, хадгаламж, төлбөрийн картын дансыг интернет банкны үйлчилгээнд холбосон, ямар ч цаг хугацаанд хаанаас ч төлбөр тооцоо илгээх, хүлээн авах боломжтой, нууцлал хамгаалалтын өндөр систем бүхий хялбар үйлчилгээ юм. Бэлэн мөнгө нь халдварыг тархаах өндөр эрсдэлтэй учраас цахим банкийг өргөнөөр ашигласнаар нийгмээрээ халдварын тархалтыг бууруулах боломжтойг салбарын захирлууд онцолж байна.

Хаан банкны хувьд нэг сард нэг сая орчим гүйлгээ хийгддэг. Түүний 95 хувь цахимаар явагддаг бол Төрийн банк, Хас банк 70-80 хувьтай байгаа, оны эцэст 100 хувь болгоно гэдгийг хэллээ.

Иймээс ялангуяа бэлэн мөнгө ашиглаж сурсан өндөр настнуудад үр хүүхдээс нь цахим банк ашиглаж сурахыг зааж, сургах шаардлага үүсээд байна. Цаашид банкны үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, аймгийнхаа харилцагчдад цахим үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд анхаарна гэв.