БАНКНУУД АРД ИРГЭДЭД НОГООН ЗЭЭЛИЙГ САНАЛ БОЛГОЛОО

2021.05.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
“Ногоон зээл”-ийг хоёр үндсэн чиглэлээр олгож байгаа. БОАЖЯ, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санхүүжүүлж иргэд болон байгууллагуудад зээл өгч эхэлсэн. Тухайн иргэн гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагуур...

“Ногоон зээл”-ийг хоёр үндсэн чиглэлээр олгож байгаа. БОАЖЯ, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санхүүжүүлж иргэд болон байгууллагуудад зээл өгч эхэлсэн. Тухайн иргэн гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагууртай болох, ариун цэврийн байгууламжаа сайжруулах буюу эко жорлонтой болно гэвэл зээл өгнө. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах хүмүүст зээл олгоно гэ­сэн үг. Зээлийг “Хаан, “Хас”, “Төрийн банк” гэсэн гур­ван банкаар олгож бай­на. Үндсэндээ Зас­гийн газар агаар, орчны бохирд­­лыг бууруулахад зориулж банкнуудад хүү­гийн татаас өгч, иргэдээ дав­хар дэмжиж байгаа юм. Мөн бай­гууллагуудад зориулж аялал жуулчлалын бүтээг­дэхүүн, үйлчилгээг сайж­руу­лахад чиглэсэн зээл олгож байна.

Үүнийг тодруулбал, Монгол гэрийг дулаалахад дээд тал нь 5 сая төгрөг, байшинд 30 сарын хугацаатай 30 сая төгрөгийн зээл олгож байгаа. Стандарт жорлон худалдаж авсан тохиолдолд 2 хувийн хүүтэй зээл олгох төсөл хэрэгжиж байна. 100 хувь цахилгаан машин, мотоцикл, унадаг дугуй худалдаж авах тохиолдолд 8 хувийн зээлд хамрагдах боломжтойг Хаан банкнаас дуулгалаа.

Аж ахуйн нэгжид агаар орчны бохирдол бууруулах бизнесийн ногоон зээл олгох боломжтой. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр худалдаж авах, бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах, халаалтын зуух, дулаалгын материал, хог хаягдлын шатаах зуух, аялал жуулчлалын баазын цэвэрлэх байгууламж, хөргөлтийн төхөөрөмж, агаар цэвэршүүлэгч, гал тогооны ариутгалын тоног төхөөрөмж, эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн шил, авто машины утаа бууруулах төхөөрөмж, хог хаягдал дахин боловсруулах төхөөрөмж, хог хаягдал дахин ялгах сав авахад зориулагдсан. Үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бизнесийн зориулалтаар аваад ашиглах боломжтой ногоон зээлийн эх үүсвэр юм.

Үүнчлэн Хаан банк нутгийн брэндийг санхүүжүүлж, эргэлтэд тулгуурлан 1,25 хувийн хүүтэй зээл олгодог байна. Цагаан идээ, нарийн боовны чиглэлээр цөөхөн зээл олгосон. Орон нутагт брэнд болох боломжтой бүтээгдэхүүн санал болговол бид жижиг бизнесийг дэмжих боломжтой гэв.