АРИЛЖААНЫ БАНКНУУДААС ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖТОЙ ГЭВ

2021.05.17
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Иргэдийг чанартай, үнэ хямд орон сууцаар хангах зорилгоор МУ-ын Засгийн газраас Орон сууцжуулах хөтөлбөр, Залуус хороолол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Харин Хэнтий аймгийн хувьд, “Хэнтий орон сууц” арга хэмжээг аймгийн Зас...

Иргэдийг чанартай, үнэ хямд орон сууцаар хангах зорилгоор МУ-ын Засгийн газраас Орон сууцжуулах хөтөлбөр, Залуус хороолол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Харин Хэнтий аймгийн хувьд, “Хэнтий орон сууц” арга хэмжээг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ байгуулан, хямд үнэтэй чанартай орон сууцаар хангахаар төлөвлөсөн.

Иймээс аймгийн Засаг дарга арилжааны банкнуудын салбарын захирлуудтай хийсэн уулзалтаараа шинээр баригдах орон сууцуудад орох иргэдийг ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлд хамруулах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

/Өмнөх мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү http://khentii.mn/2021-05-11//

Энэ хүрээнд арилжааны банкнууд малчдад орон сууцны зээл олгож байсан туршлагаа хуваалцаж, барилгын компанид ч мөн барилгын зээл олгодог.

Бид таны саналыг төв рүү хүргэх, таны зүгээс орон сууцны санд хуваарилалт илүү олгох асуудлаар хүсэлтээ төвд уламжлах хэрэгтэй. Мөн МУ-ын Засгийн газраас орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулж байгаа санхүүжилтийн эх үүсвэрийг орон нутагт хүртээмжтэй хуваарилахад анхаарч ажиллаарай, дэмжиж байна гэлээ.