УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ГУРВАН ХҮСЭЛТ УЛАМЖИЛЛАА

2021.05.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр өглөө МУ-ын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Улсын онцгой комиссын зарим гишүүд 21 аймгийн Засаг дарга нар, штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийсэн. Цахим уулзалтаар “Ковид-19” халдварын н...

Өнөөдөр өглөө МУ-ын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Улсын онцгой комиссын зарим гишүүд 21 аймгийн Засаг дарга нар, штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийсэн.

Цахим уулзалтаар “Ковид-19” халдварын нөхцөл байдал, 21 аймгийн дархлаажуулалтын явц, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлын талаар зөвшилцөж, зарим аймагт тулгамдаж байгаа саналыг хүлээн авсан юм.

Улсын хэмжээнд 5 сарын 16-ны дүнгээр нийт иргэдийн 86%-ийг I тунд, 31.1%-ийг II тунд тус тус хамруулсан, Орон нутагт амьдарч байгаа 1.1 сая иргэнээс вакцины I тунд 857.5 мянган иргэн буюу 77%, II тунд 153,7 мянган иргэн буюу 14% хамрагдаад байгааг Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Үүнчлэн Отор нүүдлээр явж буй иргэдийг харьяалал харгалзахгүй дархлаажуулалтад хамруулах, эм эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх, Ой хээрийн түймрийн үед гал түймэр унтраах, гал түймэртэй тэмцэх ажлыг сайтар зохион байгуулж, холбогдон гарсан албан бичгийг хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл хүргэлээ.

Элсэлтийн Ерөнхий шалгалт улсын хэмжээнд 7 дугаар сарын 01-04-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул бэлтгэл хангах, 18 нас хүрсэн сурагчдыг вакцинд идэвхтэй хамруулах чиглэлийг мөн өглөө.

Хурлын үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Улсын онцгой комисст дараах саналыг хүргүүллээ.

Үүнд:

1. /Ковид-19/ цар тахлын үед ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгох тал дээр анхаарах,

2. Баянмөнх сумын Өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай авто машиныг шийдвэрлэж өгөх

3. Хот хооронд зорчих хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалт, шийдвэрээ орон нутагт цаг тухайд нь ирүүлж байхыг хүслээ.

Улсын онцгой комиссоос тулгамдсан асуудал, санал хүсэлтийг хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэж хариу өгөхөө мэдэгдсэн юм.