АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, ЦАГ ҮЕИЙН 6 АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2021.05.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөл дараах асуудлаар хэлэлцлээ. Үүнд, 1-рт Орон сууцны дэмжлэг үзүүлэх сан, 2-рт, "Хэтийн Хэнтий-2024" үйл ажиллагааг сурталчлах, 3-рт, "E-mongolia" төслийг сурталчлах цэг байгуула...

Аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөл дараах асуудлаар хэлэлцлээ.

Үүнд,

1-рт Орон сууцны дэмжлэг үзүүлэх сан,

2-рт, "Хэтийн Хэнтий-2024" үйл ажиллагааг сурталчлах,

3-рт, "E-mongolia" төслийг сурталчлах цэг байгуулах,

4-рт, Зөгийн үүр хөтөлбөрийг эхлүүлэх

5-рт Өлзийт тосгонд Төрийн банкны тооцооны төвийн байр,

6-рт, 2022 оны Орон нутгийн төсвийн төслийг боловсруулахаар боллоо.

Мэдээллийг тодруулбал,Орон сууцны дэмжлэг үзүүлэх санг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ахлуулан байгуулж, орон сууц барьж буй ААН, ард иргэдэд зээл үзүүлэхээр боллоо. Өмнө нь "Тулга" констракшнд дэмжлэг /зээл/ хэлбэрээр үзүүлсэн 300 сая төгрөгөө төр татан авч, тухайн мөнгөөрөө дээрх санг эхний удаа санхүүжүүлнэ гэв.

Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч 23 агентлагийн удирдлагууд “Хэтийн Хэнтий-2024” ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг ард иргэдэд жил бүрийн 6, 12 дугаар сард тайлагнаж хүргэхээр боллоо.

Ингэхдээ хөтөлбөрт туссан ажлыг нийтэд шууд дамжуулалтаар тайлагнан, тэдний сонирхсон асуултад хариулах шинэлэг хэлбэрээр зохион байгуулах юм байна.

"E-mongolia" төслийг сурталчлах цэгийг "Эвт" худалдааны төвд байрлах -Нэг цэгийн үйлчилгээний төв"-д байгуулахаар болж холбогдох зардлыг шийдвэрлэхээр болов.

“Хэтийн Хэнтий-2024” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх “Зөгийн Үүр” арга хэмжээг эхлүүлэх ажлыг яаравчлах, Өлзийт тосгонд Төрийн банк салбараа нээж буйтай холбогдуулан тооцооны төвийн байрыг төрөөс шийдвэрлэв.

2022 оны аймгийн төсвийн төслийг бэлтгэх чиг үүргийг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.