ИРГЭДИЙН 81,4 ХУВЬ НЬ БУЮУ 45399 ХҮН ВАКЦИНАА ХИЙЛГЭЖЭЭ

2021.05.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өчигдөр Нэгдсэн эмнэлгийн Шуурхай хариу арга хэмжээний багаас 34 сорьц цуглуулж, Молекул Биологийн лабораторид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Хэнтий аймагт “Ковид-19” өвчний халдвар нийт...

Өчигдөр Нэгдсэн эмнэлгийн Шуурхай хариу арга хэмжээний багаас 34 сорьц цуглуулж, Молекул Биологийн лабораторид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Хэнтий аймагт “Ковид-19” өвчний халдвар нийт 77 бүртгэгдсэн. Үүнээс 71 нь эмчлэгдэж гэртээ шилжсэн бол өнөөдрийн байдлаар Халдвартын тасагт 6 өвчтөн эмчлүүлж байна. Нийт 45399 хүн буюу вакцинд хамрагдах 18-аас дээш насны иргэдийн 81,4 хувь дархлаажуулалтад хамрагдсан. Үүнээс 40840 хүн эхний тундаа, 4559 хүн 2 дахь тундаа бүрэн хамрагджээ.

Хэнтий аймаг 35000 хүн тун "Ковид-19" вакциныг татан авсан, энэ долоо хоногт хоёр дахь тунгийн дархлаажуулалт явагдана гэж албаны эх сурвалж мэдээллээ.