ЭМЧ АЖИЛТНУУДЫН ХҮСЭЛТЭЭР ХОЁР АВТО МАШИН, ИЖ БҮРЭН 14 КОМПЬЮТЕР ГАРДУУЛЛАА

2021.05.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон холбогдох албаныхан өнөөдөр “Олон улсын сувилагчдын өдөр”-өөр эмнэлгийн эмч ажилтнууд, сувилагч нартай уулзалт хийж, талархал дэвшүүллээ.Уулзалтын дараа тэд Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний ажил...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон холбогдох албаныхан өнөөдөр “Олон улсын сувилагчдын өдөр”-өөр эмнэлгийн эмч ажилтнууд, сувилагч нартай уулзалт хийж, талархал дэвшүүллээ.Уулзалтын дараа тэд Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний ажилтнуудын хүсэлтэд үндэслэн 9 сая төгрөгийн үнэ бүхий хувцасны шүүгээ, Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн 10 ширхэг суурин компьютер, нэг зөөврийн компьютер, Хэрлэн сумын гурван өрхийн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төвд тус бүр нэг суурин компьютер, нийт 14 компьютер гардуулан өглөө. Өмнөх уулзалтын үеэр эмнэлгийн ажилтнууд цахим үйлчилгээтэй холбоотойгоор сүүлийн үеийн компьютерын хүрэлцээ тааруу байгааг түүнд уламжилсан юм.

Мөн эрүүл мэндийн салбарынхны санал хүсэлтээр “Ач манал” өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний авто машин, Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин авснаа өнөөдөр хүлээлгэн өглөө. Үүнчлэн /Ковид-19/ цар тахлын үед сорьц цуглуулж, лабораторид ажиллаж буй эмнэлгийн 29 ажилтныг өвчний дэгдэлт буурахад эхний ээлжид сувилалд амраах болсноо мэдэгдлээ.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат уулзалтынхаа төгсгөлд цар тахлын үед Эрүүл мэндийн салбарынхны зохион байгуулалт, хамтын ажиллагаа тэргүүнд байгааг онцолж, тиймээс ч та бүхэнд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг шат дараатай шийдвэрлэж, ирүүлсэн бүх хүсэлтийг биелүүлж байна. Цаашид салбарынхаа нэрийг өндөрт өргөж, хичээж ажиллаарай гэлээ.