ХЭНТИЙ АЙМГИЙН 43479 ХҮН БУЮУ 77 ХУВЬ НЬ ВАКЦИНД ХАМРАГДЖЭЭ. ХЭРЛЭН СУМАНД БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ОЙРЫН ХАВЬТАЛ НЭГ ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

2021.05.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өчигдөр Хэрлэн сумаас 48 сорьц цуглуулж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинжилхэд /2021.05.11-ны өглөө/ нэг шинжилгээний хариу эерэг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолд...

Өчигдөр Хэрлэн сумаас 48 сорьц цуглуулж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинжилхэд /2021.05.11-ны өглөө/ нэг шинжилгээний хариу эерэг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Шинээр батлагдсан тохиолдол Халдвартын тасагт эмчлүүлж буй иргэний ойрын хавьтал гэр бүлийн гишүүн гэв.Гэрийн тусгаарлалт, тусгаарлах байранд нийтдээ 119 хүн байна. Эднээс 77 нь батлагдсан тохиолдлуудын дам болон ойрын хавьтал болсон иргэд. 42 хүн хүнс тээвэр, бүтээн байгуулалтын ажлаар ирж гэрийн тусгаарлалт, тусгаарлах байранд тусгаарлагдаад байна.

2021.05.10-ны өдрийн дүнгээр Хэнтий аймагт нийт 43479 хүн дархлаажуулалтад хамрагдаж, 18-аас дээш насны иргэдийн 77 хувь вакцины эхний /38949/ болон /4530/ хоёрдугаар тундаа хамрагджээ. Вакцины урвал 8 бүртгэгджээ.Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хэрлэн сумын ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг өчигдөр 18 төрлийн үйлчилгээний 139 байгууллагад шалгалт хийж, 121 ААН, байгууллага, үйлчилгээний зөвшөөрлийг олгож, 18 байгууллагад халдвар хамгааллын журамд заасан шаардлагыг хүргэж, үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Чингис хотын ойролцоо мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа иргэдийг бичиг баримтыг нь үндэслэн нэвтрүүлж, дархлаажуулалтад хамруулах ажил үргэлжилж байна. Өнөөдөр 18 хүрсэн 12 дугаар ангийн сурагчдыг вакцинд хамруулах аж.

Халдвартын тасгаас 6 өвчтөн эдгэрэн гарч 8 хүн эмчлүүлж байна. Нэг хүн хүндэвтэр, 7 хүний биеийн байдал хөнгөн, эмийн эмчилгээ хийж байгааг эх сурвалж мэдээллээ.