ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДСАН 4 АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ ЦАХИМААР БОЛНО

2021.05.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөл хуралдлаа /2021.05.10/. Хурлаар Е-mongolia хөтөлбөрийг орон нутаг сурталчлах, 2021 оны улсын төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын явц, 2022 оны улсын төсөвт суулгах, төсөв арга хэмжээ, Х...

Аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөл хуралдлаа /2021.05.10/. Хурлаар Е-mongolia хөтөлбөрийг орон нутаг сурталчлах, 2021 оны улсын төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын явц, 2022 оны улсын төсөвт суулгах, төсөв арга хэмжээ, Хэрлэн нэгдүгээр сургууль, Хан Хэнтий чуулгын барилгын асуудал, “Хэтийн Хэнтий -2024” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны нэгдүгээр улирлын тайлан, Хөтөлбөрийн стратеги төлөвлөлтийн хэрэгжилт зэрэг цаг үеийн 10 гаруй асуудлаар хэлэлцэж, цар тахал, хатуу хөл хорионоос шалтгаалан хойшлогдоод байсан төлөвлөгөөт ажлаа яаравчлахыг чухалчиллаа.

Ирэх долоо хоногт Хэнтий орон сууц, мэргэжилтэй ажилтан бэлтгэх “Зөгийн үүр”, “Эх Хүүхдийн эрүүл мэнд”, “Гэрээт малчин” зэрэг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дөрвөн арга хэмжээний нээлт цахимаар зохион байгуулагдахаар боллоо.