АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

2021.05.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өчигдөр нийт 257 хүний давтан шинжилгээний сорьц цуглуулж аймгийн НЭ-ийн Молекул биологийн лабораторид шинжилхэд шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдэгдлээ. Өнөөдөр 26 хүнээс хуваарьт шинжилгээ авах аж...

Өчигдөр нийт 257 хүний давтан шинжилгээний сорьц цуглуулж аймгийн НЭ-ийн Молекул биологийн лабораторид шинжилхэд шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдэгдлээ. Өнөөдөр 26 хүнээс хуваарьт шинжилгээ авах ажил үргэлжилнэ. Аймгийн хэмжээнд 41650 хүн вакциндаа хамрагдсан, нийт 57180 хүн тун вакцин татсан талаар албаны эх сурвалж мэдээлэв.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг амбулаториор үзлэг хийн эхэлсэн бөгөөд Хэрлэн сумын иргэдэд зай бариулан халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна. УОК-оос аймаг, нийслэлийн удирдлагуудад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх чиглэл хүргүүлсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг удахгүй мэдээлэх болно. Өнөөдөр эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд нийтэд дархлаажуулалт, вакцины урвал хүндрэлийн талаар мэдээлэл хүргэнэ.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБААС АРД ИРГЭДИЙГ ВАКЦИНАА ХИЙЛГЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.