ХЭРЛЭН СУМАНД ХАЛДВАРЫН НЭГ ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

2021.05.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Шуурхай штаб хуралдлаа. Өчигдөр нийт 46 сорьц аймгийн НЭ-ийн Молекул биологийн лабораторид шинжилхэд /2021.05.09/-ны өглөө нэг шинжилгээний хариу эерэг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Энэ нь тавдугаар сарын гуравны өдө...

Шуурхай штаб хуралдлаа. Өчигдөр нийт 46 сорьц аймгийн НЭ-ийн Молекул биологийн лабораторид шинжилхэд /2021.05.09/-ны өглөө нэг шинжилгээний хариу эерэг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Энэ нь тавдугаар сарын гуравны өдөр батлагдсан иргэний ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн гэв. Батлагдсан тохиолдол эмнэлгийн Хүлээн авахаар үйлслүүлснээс болж, эмнэлгийг тусгаарлаад байсан.

Дам хавьтал болсон Нэгдсэн эмнэлгийн 106 ажилтны эхний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Өнөөдөр давтан шинжилгээ авч байгаа бөгөөд хариу 16.00 цагт гарах юм байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Шуурхай штаб 16:00 цагт, Онцгой комисс 19:00 цагт хуралдах юм байна. Шинжилгээний хариу сөрөг гарвал тогтоосон зарим хязгаарлалтаа шат дараатай сулруулна гэж албаны эх сурвалж мэдээллээ.