"ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР"-ӨӨР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО ХАМТРАН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГИЙН ШИЛДЭГ АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ, АР ГЭРТ НЬ ХҮНСНИЙ БАГЦ, НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ХАЛДВАРТЫН ТАСАГ, СУМЫН ОНЦГОЙ КОМИССТ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИС

2021.05.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, аймгийн Улаан загалмайн хорооны дарга М.Өлзийбат нар "Ковид 19" цар тахлын цаг үед хүн ардынхаа...

Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, аймгийн Улаан загалмайн хорооны дарга М.Өлзийбат нар "Ковид 19" цар тахлын цаг үед хүн ардынхаа эрүүл энхийн төлөө тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж байгаа хариу арга хэмжээний багийн шилдэг албан хаагчдыг ажлын талбарт нь шагнаж урамшууллаа. Тодруулбал, гүүрний пост, халдвартын тасагт үүрэг гүйцэтгэж буй Цагдаагийн дэд ахлагч Н.Лхагвадорж, дэд ахлагч Б.Сүххуяг, ЗООНОЗӨСҮТ-ийн ариутгагч Н.Гандалай, тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж ОБГ-ын албан хаагч дэд ахлагч Э.Буддорж, дэд ахлагч Э.Жамсранжав, вакцинжуулах цэгт үүрэг гүйцэтгэж буй Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Энхболор, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт үүрэг гүйцэтгэж буй их эмч С.Хэрлэнчимэг, Д.Оюунчимэг нарыг Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн одон медалиудаар шагнаж урамшуулан Талархал илэрхийллээ. Мөн хариу арга хэмжээний багт үүрэг гүйцэтгэж буй тусгай чиг үүргийн байгууллагын 100 гаруй албан хаагчдын ар гэрт хүнсний багц, Нэгдсэн эмнэлэг, халдвартын тасаг, Хэрлэн сумын Онцгой комисст ариутгал халдваргүйтгэлийн багцыг хандивлаж, ажлын амжилт хүслээ.