ХҮНСНИЙ ХОМСТОЛД ОРСОН 4 СУМЫН 400 ӨРХӨД ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮНСНИЙ БАГЦ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2021.05.06
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр 12:00 цагт аймгийн Улаан загалмайн хороон дээр Хүмүүнлэгийн тусламжийг Сумдад олгох ажлын хэсгээс хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хуралд Улаан Загалмайн хорооны дарга М.Өлзийбат, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д...

Өнөөдөр 12:00 цагт аймгийн Улаан загалмайн хороон дээр Хүмүүнлэгийн тусламжийг Сумдад олгох ажлын хэсгээс хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Хуралд Улаан Загалмайн хорооны дарга М.Өлзийбат, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, аймгийн ХХҮГ-ын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Э.Хонгорзул нар оролцлоо.

Мэдээллийг тоймолбол, Гамшгаас хамгаалах бүх нийтийн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорио тогтоосон энэ цагт аймгийн Улаан загалмайн хорооноос Ковидын халдварын тохиолдол бүртгэгдсэн Хэрлэн, Бор-Өндөр, Дэлгэрхаан Цэнхэрмандал сумын хүнсний хомстолд орсон 400 өрхөд нэг удаагийн хүнсний тусламжийг өнөөдрөөс олгож эхэлж буйг мэдээллээ.

Нийтдээ 22,8 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний гол 8 нэр төрлийн 400 багцаас, нэг өрхөд 20 кг гурил, нэг ургамлын тос, гурван кг элсэн чихэр, таван кг цагаан будаа, давс, цай, лаазалсан мах бүхий 57000 төгрөгийн үнэ бүхий багц хүрч байна.

Хүмүүнлэгийн тусламжийг Сумдад олгох ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын даргын захирамжаар байгуулагдаж, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас гаргасан судалгааны үндсэн дээр дээрх сумдад хуваарилан өгч, сумын ЗДТГ-аар дамжин өрхөд хүрч байна.

/Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/104598541080482/videos/819555282318983 /

ХХҮГ-аас Хүнсний эрхийн бичигт хамрагддаггүй, нийгмийн дэмжлэг шаардлагатай, өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхөд олгож байгааг мэдээллээ.

Ингэснээр ард иргэдийн хүсэлтэд үндэслэн төр, хүмүүнлэгийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурласан ажил бодит биеллээ оллоо.