АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ЛАБОРАТОРИД 265 СОРЬЦ ШИНЖИЛХЭД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ БҮГД СӨРӨГ ГАРЧЭЭ

2021.05.06
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Өчигдөр Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, мөн Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас нийт 265 нарийвчилсан /PCR/ шинжилгээ авахад бүгд сөрөг гарлаа. Халдвартын тасаг 12 өвчтөн эмчлү...

Аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Өчигдөр Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, мөн Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас нийт 265 нарийвчилсан /PCR/ шинжилгээ авахад бүгд сөрөг гарлаа.

Халдвартын тасаг 12 өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд 10 өвчтөний биеийн байдал хөнгөн, нэг хүндэвтэр, нэг өвчтөн хүнд байна.

Харин сүреэгийн тасагт 23, Нэгдсэн эмнэлэгт 83 хүн хэвтэн эмчлүүлж байна.Хэнтий аймагт богиносгосон цагаар ажиллаж буй төрийн 15 байгууллага 124 төрлийн үйлчилгээг ААН, байгууллага, ард иргэдэд утсаар болон цахимаар хүргэж байгаа. Тэгвэл төрийн байгууллагууд өчигдөр 22 ААН, 872 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд хүнс тээврийн 88 жолооч тусгаарлах байранд, бүтээн байгуулалтын ажлаар ирсэн 51 хүн ажлын байрандаа тусгаарлагджээ.Аймгийн хэмжээнд вакцины I, II тундаа хамрагдсан 4605 хүн, I тундаа хамрагдсан 14645 хүн хамрагдсаныг шуурхай штабын хурлаар мэдээллээ.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийн эрсдэлийн үнэлгээ гаргах үүргийг өчигдөр штабын бүрэлдхүүнд өгсөн. Орон нутагтай холбогдсон зохион байгуулалт, цаашид авах арга хэмжээг шуурхай штабын баг бүрэлдэхүүн боловсруулан ажиллаж байна.

Боловсруулсан төлөвлөгөөн дээр талууд хэлэлцэж, маргааш аймгийн Онцгой комиссыг хуралдуулна.МУ-ын Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

Холбогдох шийдвэрийг өчигдөр орой албаныхан мэдээлэхдээ Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ныг хүртэл нээхгүй талаар дурдсан юм.