ААН, АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫНХАН, АРД ИРГЭДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ АЖИЛ ХУВААРИЙН ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ХЭРЛЭН СУМАНД ШИНЭЭР ХОЁР ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

2021.05.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлаар Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас 67 сорьц авч Молекул биологийн лабораторид шинжилхэд өнөөдөр өглөө хоёр шинжилгээний хариу эерэг гарлаа. Халдвар авсан иргэд ...

Аймгийн шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлаар Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас 67 сорьц авч Молекул биологийн лабораторид шинжилхэд өнөөдөр өглөө хоёр шинжилгээний хариу эерэг гарлаа.

Халдвар авсан иргэд гэр бүлийн гишүүд бөгөөд тавдугаар сарын нэгэнд батлагдсан иргэн “Д”-ийн ойрын хавьтал болсныг мэргэжлийн байгууллага тогтоожээ. Тодруулбал, /2021.05.01/ батлагдсан тохиолдол “Д” нь хавьтлаа нууцалсан, мэргэжлийн байгууллагын асуумжид мэдүүлээгүйгээ хүлээн зөвшөөрснийг мэдэгдлээ.

Шуурхай штабын хариу арга хэмжээний баг, Тандалт, Төлөвлөлт, Ажиллагаа зохицуулалтын баг ажиллаж, шинээр батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон иргэдийг тогтоож, тусгаарлах ажил явагдаж байна. Шинээр батлагдсан тохиолдол Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлж Коронавирусын шүлсний тест, хамар залгиурын түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ өгсөн, сөрөг гарч байжээ.

Иймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийг тусгаарлаж, хавьтал болсон байж болзошгүй эмч, эмнэлгийн ажилтнуудыг тогтоож, /PCR/ нарийвчилсан шинжилгээ авах ажил үргэлжилж байна.Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 68 бүртгэгдлээ.

Халдвартын тасагт 56 хүн эмчлүүлж, гэрийн ажиглалтад шилжсэн, 10 өвчтөнтэй байна.Аймгийн хэмжээнд 50 буюу түүнээс дээш насны 6503 хүнд вакцины эхний тунг хийсэн бөгөөд, өнөөдрөөс эхлэн ААН, байгууллага, үйлчилгээний ажилтнууд, 36-49 насны иргэдийг вакцинжуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.

Шинээр Баянхутаг сумын Жаргалант багт хяналтын цэг байгуулан мэргэжлийн байгууллагын ажилтнууд ажиллаж эхэллээ.Өнөөдрийн хурлаар аймгийн Засаг дарга нийтийг халдварын эрсдэлд учруулсан төрийн албан хаагч, иргэдэд хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх, Шуурхай штаб шинээр үүссэн халдварын голомтыг хумьж, шуурхай хариу арга хэмжээ авах, Эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг яаралтай шинжилгээ авч, хэвийн ажиллах бололцоог бүрдүүлэхийг үүрэг болголоо. ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр эмч ажилтнууд вакцины нэг, хоёрдугаар тунгаа авсан.

Эрсдэл учрах магадлал багатай гэж мэдэгдлээ.Аймгийн Шуурхай штабаас ард иргэдийг вакциндаа хамрагдахдаа халдвар хамгааллын дэглэм баримталхыг, бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.