ХЭНТИЙ АЙМАГ 18-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭДЭЭ 5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУНД ХАМРУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН НИЙТ ИРГЭДЭЭ ВАКЦИНД ХАМРУУЛАХ АЖЛЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫГ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2021.05.04
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр үдээс хойш Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Эрүүл мэндийн Газрын дарга Л.Мэндбаяр нар сумдын Засаг дарга, Эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай холбогдож...

Өнөөдөр үдээс хойш Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Эрүүл мэндийн Газрын дарга Л.Мэндбаяр нар сумдын Засаг дарга, Эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай холбогдож, тодорхой үүрэг чиглэл хүргэлээ.

Тухайлбал, аймгийн Засаг дарга сумдад 4-р сарын 18-ны өдөр сумдын удирдлагуудад Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор http://khentii.mn/2021-04-18/ дөрвөн чиглэлээр өгсөн үүргийн хэрэгжилт нэр бүхий сумдад хангалтгүй байгааг хатуу сануулж, бусад сумдаа, аймгийн ажлыг хойш нь чирэлгүй, даруй холбогдох материалаа ирүүлэх үүрэг өглөө.

Үүнчлэн аймгийн хэмжээнд 18 нас буюу түүнээс дээш насны иргэдээ дархлаажуулах ажлыг эрчимтэй зохион байгуулахад онцгой анхаарч, улс орон даяар өрнөж буй компанит ажлыг урагшлуулахад сумын Засаг дарга биечлэн оролцож, шуурхай ажиллахыг үүрэг болгов.

Тэрбээр үргэлжлүүлэн, вакцин татан авахтай холбоотой хөргүүрийг Мал эмнэлгийн газартай хамтран шийдвэрлэсэн. Нэг хөргүүртээ 150 вакцины багтаамжтай 120 явуулын хөргүүр сумдад бий.

Тиймээс вакцины татан авалт саатах учиргүйг хэлж, вакцинд хамруулсан иргэдийн нэрсээ бүртгэлжүүлэх асуудлыг шуурхай зохион байгуулах, 18-49 насны иргэд, сумын харьяалалгүй иргэдийн нэрсийг бодитойгоор гаргаж ирүүлэхийг үүрэг болгож, Хэнтий аймаг 18-аас дээш насны нийт иргэдээ тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд вакцинжуулах төлөвлөгөөтэй байгааг онцлов.

ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр иргэдэд вакцин хийхдээ эмийн харшилтай хүн, артерийн даралтын түвшин өндөр хүнд анхаарах, вакцины мэдээгээ яаралтай ирүүлэх, бодит тоонд тулгуурлаж татан авалтаа хийхийг чухалчилж, Сумдаас ирүүлсэн иргэдийн бүртгэл мэдээллийг үндэслэн ЭМЯ-наас вакцинаа татан авч байгааг хэллээ.

Харин аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлын хэсгээс суманд зорчсон, тухайн сумын харьяалалгүй иргэдийг харьяалал харгалзахгүй хоёр дахь тунд хамруулах, вакцинд хамруулах нэрсээ шуурхай ирүүлж, уялдаа холбоотой ажиллахыг хүслээ.

Өнөөдөр Хэнтий аймгийн нийт сум, тосгонд 50 буюу түүнээс дээш насны иргэдийг вакцинд хамруулж байна. Хэрлэн суманд маргаашаас, бусад сумдад 5-р сарын 6-ны өдрөөс эхлэн банк санхүү, худалдаа үйлчилгээний салбар, барилга, газар тариалан, ахуйн үйлчилгээ, такси үйлчилгээ, хөдөө аж ахуй, бүх төрлийн засвар үйлчилгээний гэх мэтчилэн нийт 5000 шахам хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөөд байна.

Цаашлаад нийт иргэдээ вакцины эхний тунд хамруулах ажил шат дараатай өрнөнө.