ХҮНСНИЙ ХҮРГЭЛТ, ТҮГЭЭЛТ ХИЙЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2021.05.04
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу Аймгийн Засаг дарга Мэргэжлийн хяналтын газарт хүнсний түгээлт, хүргэлт хийж үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгах чиглэл хүргэсэн.Энэ дагуу тус газраас хүнсний түгээлт хийж 11 байгууллагы...

Иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу Аймгийн Засаг дарга Мэргэжлийн хяналтын газарт хүнсний түгээлт, хүргэлт хийж үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгах чиглэл хүргэсэн.Энэ дагуу тус газраас хүнсний түгээлт хийж 11 байгууллагын үйл ажиллагааг шалгаж, хугацаа дууссан 6 нэр төрлийн 35 ш хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг устгуулсан байна.Мэргэжлийн хяналтын газраас

Бүтээгдэхүүний шаардлага хангасан шошгод тусгасан нөхцөлд хадгалж, тээвэрлэсэн байдал,

Хүнсний бүтээгдэхүүнийг савлах багцлах байр нь эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх,

Гар угаах халдваргүйжүүлэх нөхцөлөөр хангасан

Хүн хоорондын зай барих тэмдэглэгээтэй

Хувийн хамгаалах хэрэгслийг тогтмол зөв өмсөж хэрэглэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулжээ.