ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫНХАН, 50 БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ИРГЭДЭЭ ВАКЦИНД ХАМРУУЛСНААР ХАТУУ ХӨЛ ХОРИОГОО ШАТ ДАРААТАЙГААР СУЛРУУЛНА

2021.05.03
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлаар энэ сарын 6-ны өдрийг хүртэл 50 наснаас дээш иргэдийг вакцинжуулалтад хамруулах, 8-ныг хүртэлх хугацаанд худалдаа үйлчилгээний салбар, төрийн албан хаагчдыг, тавдугаар сарын 8-ны өдрөө...

Шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлаар энэ сарын 6-ны өдрийг хүртэл 50 наснаас дээш иргэдийг вакцинжуулалтад хамруулах, 8-ныг хүртэлх хугацаанд худалдаа үйлчилгээний салбар, төрийн албан хаагчдыг, тавдугаар сарын 8-ны өдрөөс хойш 18-аас дээш бүх иргэдээ дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөө хуваарийг гаргуулан, вакцинд хамруулахаар боллоо.

Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид 137 шинжилгээ хийснээс 3 хариу эерэг гарч, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 66 боллоо. Гэхдээ тухайн иргэд өчигдрийн /2021.05.02/ батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болохыг эх сурвалж мэдээллээ. Хатуу хөл хорионы тогтоосон учраас хавьтлуудыг тогтоон тусгаарлаж, шинжилгээ авах ажил урагштай байна гэж мэргэжилтнүүд онцлов.

Аймгийн Засаг дарга шинээр батлагдсан тохиолдлуудын халдварыг хумьж, тусгаарлах үүргийг штабын бүрэлдэхүүнд өгсөн. Тэрбээр энэ сарын 8-ны өдөр хүртэл шинэ тохиолдлуудынхаа бүх хавьтлуудыг тусгаарлаж, халдварыг хумьж, хатуу хөл хориогоо мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтэд тулгуурлан шат дараатай сулруулах болно гэдгээ мэдэгдлээ.

Хэнтий аймагт мэргэжлийн байгууллагуудын 4500 орчим албан хаагчдын хоёр дахь тунг хийсэн. Шинээр 16,3 тун вакцин татсан бөгөөд шаардагдах стандартын дагуу хөргүүрийн машин, нөөцийг бэлтгээд байна. Эрүүл мэндийн газраас вакцины татан авалт үргэлжилнэ гэв.